Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ

Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэйв Воусэнийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.

Тэд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлууд, усны асуудал, аялал жуулчлалын арга туршлагын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцсон юм.

Элчин сайд Дэйв Воусэн: “Юуны өмнө таныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд баяр хүргэе. Австарли улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд цөөнгүй байгаа.

Тухайлбал олборлох салбарын засаглалыг сайжруулах буюу уул уурхайн хамтын ажиллагааны хүрээнд төслүүд хэрэгжиж байна. Мөн жил бүр Монгол улсаас 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлж байгаа. Энэ нь Монгол орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарт багагүй хөрөнгө оруулалт болно гэж итгэж байна. Энэ мэтчилэн бидний найрсаг хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжлэнэ гэдэгт бид итгэж байгаа” гэлээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: “Австрали улс бол хөгжил дэвшлийн хажуугаар онгон дагшин байгаль, эх дэлхийгээ авч үлдэх, хайрлан хамгаалах жишиг болсон орон. Бид танай улсын аялал жуулчлалын туршлагаас суралцах чин хүсэлтэй байгаа. Хоёр орны хамтын ажиллагаа үр дүнгээ өгсөн олон ажлуудаар үргэлжилнэ гэж итгэж байна.” гэсэн юм

Холбоотой мэдээлэл

Comments are closed.