Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс амны хаалт, нэг удаагийн бээлий хандивлажээ

Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан өчигдөр /2020.08.10/ Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс ирүүлсэн амны хаалт, нэг удаагийн бээлий зэргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан энэхүү сэтгэлийн бэлэг, дэмжлэгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараар уламжлуулан Монголын ард түмэнд ирүүлснийг тэмдэглэв.  

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …