Ангараг гаригаас зураг ирүүлжээ

 АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангарагт ажиллаж буй “Сониуч” аппаратаас ирүүлсэн фото зургийг олон нийтэд ил болгожээ. Тэд энэ удаа найман ширхэг фото зураг нийтэлсэн юм. “Сониуч” аппарат Ангарагт газардаад найман жил болж буй тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан найман ширхэг фото зураг нийтэлж байгаа нь энэ билээ. “Сониуч” аппарат 2011 онд эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 5-нд Ангарагт гарагт газардсан аж. Мөн тус агентлагийн мэдээлж буйгаар өнөөг хүртэлх найман жилийн хугацаанд “Сониуч” аппарат Ангараг гараг дээр газардсан чигээсээ 14 миль буюу ойролцоогоор 22,53 километр шилжин хөдлөх явцдаа уг гарагийн чулуулаг гадаргад 26 нүх өрөмдөж дээж авсан бол зөөлөн хөрсөн давхаргад 6 нүх өрөмдөж дээж авчээ. 

Эх сурвалж: CCTV.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …