ОУХМ Б. Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай дуусгалаа

Говь-Алтай аймгийн харьяат Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б. Болдбаатар Говь-Алтай аймгийн төв  Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж өнгөрсөн Бямба гаригт бариагаа хийлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Ахмад тамирчин Б.Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж энэхүү гүйлтээ санаачилсан.

Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, түүний хань М.Мандаххүү ерөнхий зохион байгуулагч, тогооч, зураглаачаар, хүргэн М.Дашбазар эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор О.Алтаншагай нар ажиллажээ.

Б.Болдбаатар 54 настай харин түүний аав Буриад   гуай өдгөө 88 насыг зооглож буй Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …