Өчигдрийн байдлаар 15 иргэн Алтанбулгийн боомтоор хил нэвтэрчээ

Хиагт-Алтанбулагийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны 09:00-18:00 цагийн хооронд тус боомтоор ОХУ-аас иргэдээ татаж буй юм. Өчигдөр буюу татан авалтын эхний өдөр хил нэвтэрсэн 15 иргэнийг Дархан хотод тусгаарлажээ. 

ОХУ дахь манай ЕКГ-уудад эх орондоо буцах хүсэлт гаргасан 200 гаруй иргэн байгаа бөгөөд тэдгээрээс гадна хүсэлт гаргалгүй шууд хилийн боомт дээр ирж буй иргэдийг ч нэвтрүүлж байгаа юм. Хил нэвтрэх иргэдийн тоо өнөөдрөөс нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэдийг Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хотуудад тусгаарлахаар бэлтгэл хангасныг ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Баяржаргал онцлов.        

Ташрамд дурдахад, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа юм.

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд …