Зургаан төрлийн фитнесс дасгалыг та гэртээ хийж болно

Таны эрүүл мэнддээ зориулж чадах хамгийн энгийн хөрөнгө оруулалт бол байнгын дасгал хөдөлгөөн юм. Та дасгал хөдөлгөөнийг хаана ч хийж болно. Дасгал хийх боломжтой маш олон арга зам бидэнд бий. Жишээлбэл та фитнесст гишүүнчлэлийн карт нээлгэн байнгын бэлтгэл хийж болно. Гэхдээ энэ нь өндөр өртөгтэй байдаг.

Bright Side сэтгүүл мөнгө зарцуулахгүйгээр гэртээ, ажил дээрээ, хаана ч чийрэгжих боломжтой зургаан төрлийн дасгалын аргыг танилцуулжээ.

Мэдээж хүн бүр гэртээ дасгалын төхөөрөмжтэй байдаггүй. Тийм тохиолдолд хоёр сандал ашиглан дээрх дасгалыг хийж болно. Сайн үр дүнд хүрэхийн тулд жин болон даралтыг зөв тааруулаарай.

Хэрэв та түлхэлтийн дасгал хийх шаардлагатай бол заавал тусгай төхөөрөмж ашиглах шаардлагагүй. Үүргэвчиндээ ачаалал өгөх зүйлс хийгээд энэ дасгалыг туршиж үзээрэй . 

Хэрэв та хөлний булчингаа хөгжүүлэх түлхэлтийн дасгал хийхийг хүсч байвал гэртээ ямар нэгэн ханыг  дасгалын хэрэгсэл болгон ашиглаж болно. 

Гэртээ байгаа буйданг зөвхөн зурагт үзэхээс өөрөөр ашиглаж болдог аж. 

Спорт зааланд хамгийн их хэрэглэгддэг тоног төхөөрөмж бол гүйлтийн зам болон дугуйн хэрэгсэл байдаг. Тэдгээр нь дасгал хийхэд маш чухал суурь болдог. Хэрэв та фитнесст явах завгүй, гэртээ гүйлтийн замгүй бол санаа зовох хэрэггүй ажээ. Оффис эсвэл олон нийтийн газрын шатыг ашиглан үр дүнд хүрэх боломжтой юм.

Дээрх дасгалыг ямар ч төхөөрөмж ашиглахгүйгээр хийж болох нь.

Таны цаг зав, мөнгийг хэмнэх зургаан төрлийн фитнесс суурь дасгалыг байгаа газраа тогтмол хийж болох аргыг танилцууллаа.

Эх сурвалж: BrightSide.me

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …