Хэбэй мужийн Жанчхүү хотын онгоцны буудлын өргөтгөл дууслаа

2022 онд БНХАУ-д өвлийн олимп болно. Олимпын бэлтгэлийн нэг чухал хэсэг, Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн ажил дуусч, энэ сарын 4-нд ашиглалтад орсон байна. Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн барилга байгууламж нь 28,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд шинэ терминал, нислэгийн хөдөлгөөнийг хянах барилга, яаралтай аврах төв зэрэг 11 байгууламж шинээр баригджээ. Онгоцны шинэ зогсоол, гүйлтийн зам, шугам зэргийг багтаасан ерөнхий төсөл 205,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах агаад төслийн нийт хөрөнгө оруулалт 1.3 тэрбум юаньд хүрчээ. 

2022 оны Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох юм. Энэ нь Хятад улсын хувьд анх удаа өвлийн олимп зохион байгуулах гэж буй тохиолдол билээ.

Хаалган хот буюу Жанчхүү (张家口 zhangjiakou) нь Монголын Нууц Товчоонд Чуулалт Хаалга нэрээр нэрлэгдсэн Түмэн Газрын Цагаан Хэрмийн үүдэн хот бөгөөд Бээжингийн баруун хойно байрлана. БНХАУ-ын Хэбэй мужид харьяалагдах бөгөөд аймгийн зэрэглэл бүхий хот юм. Хуучин Монгол үндэстний олноор суудаг хот байсан ба Манжийн хаан тэнд оршин суугч Цахар Монголчуудыг баруун хязгаар Шинжаан уруу нүүлгэн Цахар Найман хошууг байгуулах зэргээр Монгол хүн амыг цөөлөх бодлого явуулж байжээ. Гэсэн хэдий ч Жанчхүү хот нь 19-р зууны эхэн хүртэл Монголчууд олноор суудаг хот байсан байна. 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.