ХӨСҮТ: 261 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

-Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165,

-Ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52,

-ХӨСҮТ-д тусгаарлалтад буй 6 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.

-Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч,

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ,

Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. /Тандалтын сорьцыг СБД, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, БГД, БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төвөөс авчээ/

Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 293 байгаагаас эдгэрсэн 260, ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.