Бейрутын иргэд Засгийн газрынхаа эсрэг жагслаа

Мягмар гаригт болсон дэлбэрэлтээс үүдэн Бейрут хотод иргэдийн жагсаал боллоо. Жагсагчид дэлбэрэлтийг засгийн газрын хайхрамжгүй үйл ажиллагаанаас боллоо гэж үзэж байгаа юм.

Жагсаал хотын парламентын ордны ойролцоо болсон бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Энэхүү дэлбэрэлт нь нийслэлийн бүх дүүрэгт тодорхой хэмжээний хохирол үүсгэж, байшин барилга сүйтгэж, олон хүний бизнес хог хаягдал мэт болж, 137 хүн амиа алдаж, 5000 хүн шархадсан энэ үйл явдал Засгийн газрын буруутай, хайхрамжгүй явдал гэж үзжээ.

Засгийн газрын чиглэлийн дагуу болсон мөрдөн байцаалтын ажиллагаагаар 16 хүнийг цагдан хорьсон гэж төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Мөн гамшиг болсоны дараа хоёр албан тушаалтан огцорчээ. Ливаны УИХ-ын гишүүн Марван Хамаде лхагва гаригт огцорсон бол Ливан Улсын Йордан дахь элчин сайд Трейси Чамун пүрэв гаригт огцорч, энэхүү гамшиг нь удирдлагыг өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байна гэж мэдэгдсэн байна.

Пүрэв гаригт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн тус хотод зочилж, Ливан Улсын эрх баригчдаас “өөрчлөлтийг хүлээж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр гамшгийн талаар олон улсын мөрдөн байцаалт хийхийг уриаллаа.

Эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн: Б.Нямзул

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …