Веган хоолтон хүмүүс бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг

Ихэнхи хүмүүс туранхай, дэгжин, гайхалтай харагдахын тулд төрөл бүрийн хоолны дэглэм баримталдаг. Тэгвэл хоол судлаачид саяхан таныг гайхшруулах нэгэн судалгааг хийжээ.

Судалгаагаар цагаан хоолтнууд хамгийн сайн хайрлагчид бөгөөд мах иддэг хүмүүсээс илүү их секс хийдэг болохыг тогтоожээ.

Их Британид төвтэй Hucknall Dispatch судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар “цагаан хоолтон биш хүмүүс цагаан хоолтон хүмүүстэй харьцуулбал орондоо хувиа хичээдэг, бэлгийн амьдралдаа аз жаргалгүй байдаг” гэдэг нь тогтоогджээ.

Судалгааны хамгийн сонирхолтой хэсгээс сонирхуулбал “Цагаан хоолтон хүмүүсийн 84 хувь нь, махан хоол иддэг хүмүүсийн дөнгөж 59 хувь нь бэлгийн амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг.” гэжээ.

Судалгаанд ойролцоогоор 500 орчим цагаан болон веган хоолтон, 500 орчим махан хоолтон хүмүүс хамрагджээ.

Судлаачдын үзэж байгаагаар ургамалд суурилсан хоол хүнс нь цайр, В витамин ихтэй байдаг бөгөөд энэ нь либидог ихэсгэдэг гэжээ. Мөн веган хоол хүнс нь серотонины түвшинг нэмэгдүүлдэг нь бэлгийн харьцаанд нөлөөлж, аз жаргалыг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.

Эх сурвалж: Indiatimes.com

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …