Япон Улс Хирошимагийн дэлбэрэлтийн 75 жилийг цар тахлын сүүдэрт тэмдэглэв

1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг дэлбэлсэн аймшигт үйл явдлын 75 жилийн ой өнөөдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Хирошима хотод тус өдрийг дурсан санах дурсгалын арга хэмжээг зохион байгуулжээ.

Жил бүрийн энэ өдөр Хирошимад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог байсан бол энэ жил Ковид 19-өөс болж тус хотын цөөн хэдэн хүн уг арга хэмжээг зохион байгуулжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон хүмүүс 2 метрийн зайд сууж, зарим нь гашуудлын хар маск зүүсэн байв.

Хирошима хотын дарга Казуми Мацуи Коронавирусын тахал гэх мэт аюулыг даван туулахын тулд дэлхий дахинаа нэгдэхийг уриалжээ.

Тус дэлбэрэлтээс амьд үлдсэдийн нэг нь хэлэхдээ “Амьд үлдсэн хүмүүс байхгүй болоход дэлхий нийт Хирошимагийн сургамжийг мартах вий гэхээс айж байна.” гэжээ.

Эх сурвалж: BBC.com

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …