Австралийн Мельбурн хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ

Австралийн хоёр дахь том хот Мельбурнд сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт эрчимжсэн тул өнгөрсөн Ням гарагийн оройноос эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ.

Тус улсын Викториа мужийн төв Мельбурн хотод тогтоосон дэглэм зургаан долоо хоног үргэлжлэх юм байна. Дэглэмд заасны дагуу оройн 8:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хотод бүрэн хөл хорио тогтоож байгаа бөгөөд хотын иргэд өдрийн цагаар гэрээсээ 5 км-дотор гарах эрхтэй болжээ.

Гэрийнхээ гадна өдөрт нэг удаа, нэг цагийн хугацаанд дасгал хийх эрхийг мөн олгосон байна. Бүх баар, ресторан, дэлгүүр, фитнес клубүүдийг хаах арга хэмжээ авжээ.Хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд  цагдаагийн байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна.

Ням гарагт Викториа мужид 671 халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, долоон хүн нас баржээ. Нийтдээ тус мужид цар тахал эхэлсэн цагаас хойш 11,500 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 123 хүн нас бараад байна.

Австрали улс коронавирусийн цар тахлыг амжилттай дарсан улсуудын нэгд тооцогдож байсан бол өнгөрсөн сарын эхээр хоёр дахь тархалт Викториа муж, түүний төв Мельбурн хотод дэгдсэн юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …