Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан.

Тодруулбал,

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч

Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа  53 хүний давтан шинжилгээ

Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ

ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч

Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ

Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.Өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн  ХӨСҮТ-д тусгаарласан.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн” гэж мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …