АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр АНУ-аас нийт 256 иргэн эх орондоо ирж байгаа юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.

Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг 10 байршилд дэлгээд байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд …