Ахмадын хороо ГХ-ны дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав.

ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ.

Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …