А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд:

Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,

Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ,

Ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,

Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ,

Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ,

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 293 үүнээс эдгэрсэн 230, эмчилгээнд 63 хүн байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …