Хятадын Коммунист нам сонгуулийн тавдугаар бүгд хурлаа 10 дугаар сард зохион байгуулна

Хятадын Коммунист нам /ХКН/ 19 дэх удаагийн сонгуулийн тавдугаар бүгд хурлаа энэ оны 10 дугаар сард зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, ХКН-ын Улс төрийн товчоо пүрэв гарагт дээрх шийдвэрийг гаргасан талаар тус улсын Төрийн мэдээллийн Синьхуа агентлаг уламжлав. Энэ удаагийн бүгд хурлын гол агуулга бол ХКН-ын Улс төрийн товчоо Намын Төв хороонд ажлаа тайлагнах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур болох 14-р таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж, боловсруулах, 2035 онд хүрэх зорилтыг боловсруулах зэрэг ажлууд багтаж байгаа юм.

ХКН-ын Улс төрийн товчооны хурлаар мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар авч хэлэлцэж, хоёрдугаар хагас жилийн эдийн засгийн ажлуудыг тодорхойлсон байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …