Нийслэлийн суурьшлын бүсэд 3200 гаруй камер ажиллаж байна

Нийслэл хот 311 км квадрат суурьшлын бүстэй. 2010-2020 онд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд суурьшлын бүсэд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар  3200 гаруй камер байршуулжээ.

Он гарсаар эдгээр камерыг шалгаж шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс хийж байна. Мөн зуслангийн бүс болон гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг камержуулах ажил хийгдэж байна. 2020-2023 онд суурьшлын бүсийн камерыг 6000 болгоно. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил 30-35 хувиар буурах боломжтой юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …