Азийн Хөгжлийн банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжүүлнэ

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа.

Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг  төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгааг тодотголоо.

Азийн Хөгжлийн банк хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Ирэх жилүүдэд орон нутгийн жижиг бизнесүүдийг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, шинжлэх ухааны ололт амжилтыг малчдын амьдралд нэвтрүүлэх чиглэлд анхаарч төсөл хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийлээд цаашид аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэх,хадгалалт хамгаалалтын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …