Танилц: Нийслэлийн Хөгжлийн сан

Монгол улсын хөгжлийн тогтвортой үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн, нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулахаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежемент ҮЦК” ХХК нь хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулаад байна.

Сангийн зорилтууд:

  • Хөгжилд хөтлөгч хөрөнгө оруулалтын сан болно.
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна.
  • Мэргэжлийн баг, хамт олон, хөрөнгийг итгэмжлэн удирдана.
  • Хөрөнгө оруулалтыг тараан байршуулж эрсдэлийг бууруулна.
  • Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлнэ.

Хөрөнгө оруулалтын салбар:

Дээрх хөрөнгө оруулалтын салбаруудын хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн, хувийн хэвшлийн төслүүдийг хүлээн авч, сангийн бодлогын баримт бичигт нийцсэн, шаардлага хангасан төслүүдэд судалгаа, шинжилгээг хийж, үр өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой эсэхийг судалж байна.

Эх сурвалж: “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежемент ҮЦК” ХХК 

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …