Л.Цэдэвсүрэн:ЭМ-ийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид 20 хүүхэд суралцана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Тэгвэл Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 халдварын үед ерөнхий боловсролын сурагчид хэрхэн хичээллэх талаар Боловсрол , Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Нөхцөл байдал амаргүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Ингэхдээ танхимын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон.

Танхимын сургалт эхлэх хуваарь:

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14

Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.

Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ.

Одоогийн нөхцөл танхимын сургалтыг эхлүүлэх нь зоригтой шийдвэр болж байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо ч ихээхэн хэрэгтэйг анхаарахыг хүсье.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна. Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд элсүүлэх боломжгүй.

Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …