ХӨСҮТ: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ.Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, …