Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгоно

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг хэрэгжүүлэх тухай А/768 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баталлаа.

Тус төслийг “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу зохион байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхийг Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-д үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …