BTS хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хөвгүүдийн BTS хамтлаг цахим тоглолтын үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Гиннесийн номын цахим хуудаст мэдээлжээ.

Тус хамтлагийн долдугаар сарын 14-нд болсон цахим тоглолтыг 100 гаруй орны 756 мянган хүн үзсэн байна.

Мөн энэхүү цахим тоглолт нь интернетийн түүхэнд хөгжмийн хамтлагийн хамгийн их орлоготой тоглолт болсон байна. Цар тахлын улмаас дэлхийг тойрон аялах тоглолтоо цуцлаад буй уг хамтлаг тоглолтуудаа цахимаар зохион байгуулж, тасалбараа борлуулж байгаа юм.

Санал болгох мэдээ

Хүүхэлдэйн театр дэлгэцийн урлагт хүч үзэж эхэллээ

Монгол Улсын “Хүүхэлдэйн театр” үзэгч хүүхдүүддээ зориулан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байгаа нь …