1957 оны энэ өдөр Тунис Улс байгуулагдаж байжээ

7 дугаар сарын 25 нь Аргын тооллын жилийн 206 дахь өдөр юм. Мөн он дуустал 159 өдөр үлдэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэн дэх үйл явдлуудыг хүргэе.

  • 1567 — Өнөөгийнхөөр Венесуэл улсын нийслэл Каракас хот, тухайн үеийн Сантьяго суурин үүсэн байгуулагдсан.
  • 1868 — Вайоминг нутаг 1868 онд Америк улсын мэдэлд шилжсэн. Өдгөө нэгэн муж улс нь болжээ.
  • 1920 — Францын зэвсэгт хүчин Дамаскыг эзэлсэн.
  • 1925 — Зөвлөлт Холбоот Улсын цахилгаан мэдээний агентлаг (орос товчлол ТАСС) байгуулагдсан.
  • 1957 — Францаас салж тусгаар тогтносон Бүгд Найрамдах Тунис Улс байгуулагдснаа зарлан тунхагласан.
  • 2007 — Пратибха Патил Энэтхэг улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон.

Санал болгох мэдээ

Цөнгөө түрсэн Увс нуурын үзэсгэлэн

Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх …