Д.Нямхүү:Өчигдөр 426 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

-Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ

-Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Идэвхтэй тандалтын зорилгоор 14 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. /Тандалтын сорьцыг ГССҮТ, УНТЭ, СБД-ын Нэгдсэн эмнэлэг болон Тэгш-мед өрхийн эрүүл мэндийн төвөөс авчээ/.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ

Ажиглах байранд буй 60 хүний давтан шинжилгээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээ

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Коронавирусийн халдвар авсан нэг иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Тухайн иргэн нь 34 настай эмэгтэй, ХӨСҮТ-д 15 хоног эмчлүүлэн эдгэрлээ.

Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …