Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн  ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Монголын соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ.

Ийнхүү соёл, урлагийн салбарын мянга мянган ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийн хүслэн болсон шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдсоноор тус яамны удирдлагын бүрэлдэхүүн бүрдлээ.

Санал болгох мэдээ

Хүүхэлдэйн театр дэлгэцийн урлагт хүч үзэж эхэллээ

Монгол Улсын “Хүүхэлдэйн театр” үзэгч хүүхдүүддээ зориулан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байгаа нь …