Аялалын гэрэл зурагчдын гэртээ хийсэн сонирхолтой аялал

Дэлхий дахины хорио цээрийн дэглэм нь гэрэл зурагчдын хувьд нэгэн сорилтыг бий болгож байна. Ялангуяа аялалын гэрэл зурагчид хаашаа ч явах боломжгүй болсон учир шинэ санаагаа уралдуулсаар.

Гэрэл зурагчин, аялагч Александра болон Серж Сиро нар влогтоо нэгэн сонирхолтой аялалын гэрэл зургуудаа нийтэлжээ. Тэд влогтоо “Бид хаашаа хаашаа ч аялах боломжгүй болсон байна гэдгийг хагас жилийн дараа ухаарлаа. Гэхдээ бид өөдрөг үзэлтэй хэвээр.” гэжээ.

Аялах боломжгүй болсон гэрэл зурагчид “Хэрвээ бид жижигхэн болчихвол амьдарч буй орчин, гэр, өрөө тасалгаа маань асар том үл мэдэгдэх ертөнц байх болов уу” гэж сэтгээд өөрсдийгөө жижигхэн болгож гэртээ аялсан байна. Ийнхүү тэд адал явдалт аялалын цувралаа нийтэлж эхэлжээ.

Бид хорио цээрийн дэглэмтэй энэ цаг үед өчүүхэн жижигхэн болчихвол яах вэ?
Гэртээ мотоциклоор аялж болох юм.
Хорио цээрийн үед жижиг байх нь бидний давуу тал болж болох юм.
Цэцгийн сав доторх мото аялал.
Цонхны тавцан дээрх лаа ба бидний оройн романс
Гэр доторх цэцэрлэгт

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …