Л.Цэдэвсүрэн: Ахмадуудынхаа сургаалыг сонсож хамтран ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Ахмадууд сайдад баяр хүргэж, амжилт хүсэв.

Багш бэлтгэж буй сургуулиудын чанар болон эх хэлний боловсролыг сайжруулж, бага ангид энэ чиглэлээр сургалт явуулах, багшийн чадвар, ёс зүй, харилцааг сайжруулахад анхаарах талаар ахмадууд санал бодлоо хэлсэн юм.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Ахмадуудынхаа сургаалыг сонсоно гэдэг алдаж болохгүй алтан боломж. Сэтгэл зүрхээ өгч ажилласан салбарынхаа хөгжлийн төлөө хэлсэн та бүхний олон санал бидний бодлого, зорилготой нийцэж байна. Сонсож, зөвлөлдөж, хамтран ажиллана” гэлээ. 

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …