Дуучин С.Идэрмаагийн “Нүд” дууны клип цацагдаж эхэллээ

“The Voice Mongolia” шоуны нэгдүгээр улирлын оролцогч Төрийн соёрхолт, дуучин Д. Болд шүүгчийн багийн гишүүн, дуучин, жүжигчин С. Идэрмаагийн анхны уран бүтээл болох “Нүд” дууны клип өнгөрсөн Бямба гаригт цацагдаж эхэллээ.

“Нүд ” дууны аяыг Төрийн соёрхолт Д. Болд зохиож, үгийг Д.Ган-Очир бичсэн байна. Дуучин С. Идэрмаа нь 2018 онд Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “B Production”-ны уран бүтээлч болсон билээ.

Дашрамд дурдахад жүжигчин, дуучин С.Идэрмаа “Зүрхний хилэн” киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танил болсон билээ.Түүнчлэн “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжиг, “Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтын бүтээл “Диваажинд хүрэх зам”, “Фантастик” продакшны “Зура” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.