Өнөөдөр хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг энэ өдрийг олон улсад 22 дахь жилдээ, Монголд 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх 1998 онд АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэхүү өдрийг олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү өдөртэй холбогдуулан нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дараах зөвлөмжийг хүргэж байна.


Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг.

Энэ нь:

– Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм
– Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ

– Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм
– Хүүхдэдээ насан турш хэрэглэж, үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм
– Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм

– Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.


Сүүлийн 30 жилийн турш хүүхдийн хүмүүжлийн талаар хийгдсэн олон зуун судалгааны үр дүнг нэгтгэвэл дараах хоёр үндсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

Үүнд:
1. Хүүхэд хайр халамж, элэгсэг дотно харилцаатай уур амьсгалд амьдрах шаардлагатай байдаг.
2. Хүүхдийг удирдан чиглүүлж, учирлан ойлгуулбал аливаа зүйлийг илүү сайн сурдаг.
Эцэг эхчүүдээ хүмүүжлийн эерэг аргад суралцацгаая.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …