
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм. Шүүх хуралдаан түр завсарлах үед шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний зүгээс нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж байгаа аж.