Налайх дүүрэгт оёдлын үйлдвэр шинээр байгуулагдаж нээлтээ хийлээ

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа  боллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчид оролцсон юм.

Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулах цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамлын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай бөгөөд өдөрт дунджаар 70 орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Үйлдвэрийн эсгүүрчин, оёдолчид гээд тогтвортой ажлын байраар Налайх дүүргийн 30 гаруй иргэд хангагдлаа.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.