“Азийн хатан хаан” загвар өмсөгч Г.Оюунгэрэл Б.Чинсанаатай хамт сурталчилгаанд тогложээ

Монголын хамгийн үнэтэй моделиудын тоонд зүй ёсоор багтдаг Г.Оюунгэрэл элсэн говьд тэмээ унаж, энэ тэрүүгээр жаргаж явна гэх яриа олны дунд тархаад байна. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд тэрээр мэргэжил нэгт модель Б.Чинсанаатай ижилхэн зураг авахуулж, инстаграм стори оруулсан нь сошиал ертөнцийг шуугиулав.

Гэвч тэд ажил хэргийн шугамаар хамт зураг авалтад орсон бололтой. Юнителд томоохон алба хашдаг гэх Б.Чинсанаа өөрийн компанийн сурталчилгааг хийлгэжээ. Тэгэхдээ бүр гэр бүлээр нь рекламд тоглуулсан байна лээ шүү.

 Тэднийх энэ зун үнэгүй дата цацна гэж урамшуулал гаргасан талаар хүмүүс бас л шуугьсаар байгаа. Манайхан ч юм болгонд шуугих дуртай улс даа.


Санал болгох мэдээ

Топ модель Э.Сэлэнгэ хөл хүнд болжээ

Топ модель Э.Сэлэнгэ хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, …