Дуучин Г.Эрдэнэчимэг “Хүрээ хүүхнүүд” дууг шинэчилнэ дуулжээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан,  дуучин Г. Эрдэнэчимэг  2020 оны хоёр дахь шинэ уран бүтээл болох  “Хүрээ хүүхнүүд” дууны клипээ энэ сарын 7-ны өдөр өөрийн youtube сувгаар цацаж сонсогчдын хүртээл болгожээ.

Уг дууны шүлгийг Ардын уран зохиолч  Ш.Дулмаа бичиж, аялгууг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион туурвисан байдаг.

Харин тус дууны шинэчилсэн хөгжмийн найруулгыг “Oceangrey production” бүтээжээ.

Ташрамд дурдахад тус дууг өмнө  “Уруулын будаг” хамтлаг  дуулсан бол сүүлд “Замбуу тив” хэмээх ардын дууны хамтлаг шинэчлэн дуулсан юм.

Харин энэ удаад  Г.Эрдэнэчимэгийг хэрхэн дуулсныг сонирхоно уу.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.