ВИДЕО: The HU хамтлаг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”,  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлж байна. 

Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад түгээн сурталчлах видео бүтээл болгон авч үлдэхээр “Hero” энтертайнмент ажиллажээ. Монголчуудын төрт ёсны уламжлалт түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулжээ.

Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд
“The HU” хамтлагийнхан оролцлоо. 


Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …