Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ

Цагдаагийн алба хаагчид Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан АЗАРГА насны морьдын уралдааны хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандсаа сорьсноос:

Түрүү магнайд:Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ.

Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга

Айргийн гурав, дөрөв.

Айргийн гуравт,Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга

Айргийн дөрөвт,Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал

Айргийн тавд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.


Монгол түмэн минь сайхан наадаарай.

Санал болгох мэдээ

Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. …