56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна.

Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.

Нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар 3 цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ.

Аадар бороо орж аюултай нөхцөл үүссэн тул Улаанбаатар хотоос Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …