ЗГ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 8-ны өдөр Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, сайд нараа батламжилсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ.

Хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх”, “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан бөгөөд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэхээр болсон байна.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.    “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлЯ.СОДБААТАР
2.    “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлЯ.СОДБААТАР
3.    Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
4.    Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …