О.Энхзаяа:Баяр наадмын өдрүүдэд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн кабинетууд 09:00- 16:00 цагуудад ажиллана

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор баяр наадмын өдрүүдэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабенит, дотрын кабенит, мэс заслын кабенит, гэмтлийн кабенит өглөө 09:00 цагаас 16:00 цагийн хооронд ажиллана. Шүд, эрүү нүүрний төв мөн энэ хугацаанд ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллах юм” гэсэн мэдээллийг өглөө.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баяр наадмын үеэр 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна.

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтанд шалгалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ их гардаг. Үүнд хяналт тавина. Баяр наадмын үеэр “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх Шадар сайдын түр журам гарсан. Журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллана” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …