Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулсан.  Энэ удаагийн Засгийн газрын бүтцийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир спортын улсын хороо болж өөрчлөгдсөн.

Боловсрол шинжлэх ухааны сайдаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн томилогдож тангараг өргөснийхөө дараа үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар сайд нарын ажил хүлээлцэх арга хэмжээнд биечлэн оролцож, амжилт хүссэн юм. Хуучнаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтаж, өмнөх сайддаа талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн нь 1967  онд Говь-Алтай аймгийн  Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.  1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин,  1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх,  1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга,  2004-2017 онд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019-2020 онд тус яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм.

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – ТХЗ-16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт маргааш эхэлнэ

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан …