Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

 Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 258 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …