“Ирлээ- Явлаа- Цэвэр” аян эхэллээ

БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого зохицуулах газар, ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран Байгаль Эн Тэргүүнд “Ирлээ- Явлаа-Цэвэр” дотоодын аялагчдад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ.

Үйл ажиллагааны гол зорилго нь аялал жуулчлалын улмаас хүрээлэн байгаа орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргахад  оршино.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улсын хил хаасантай холбогдуулан энэ онд дотоодын 560 орчим мянган иргэд дотоод тусгай хамгаалалтай, хилийн зурвас бүс нутаг болон түүх, байгалийн дурсгалт  газруудаар аялах судалгаа гаргасан.

Иймээс хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалын улмаас хүрээлэн байгаа орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Аяллын 10 алтан дүрмийг”дотоодын аялагч бүр мөрдөхийг уриалж, нийтийн оролцоог нэмэгдүүлэх шат дараалалтай арга хэмжээг тус үйл ажиллагааны турш хэрэгжүүлж ажиллана. “Байгаль эн тэргүүнд-Хогоор бүү хорло” нөлөөллийн ажлыг 2020 оны 06 дугаар сарын 10-аас 08 дугаар сарын 10-ний хооронд зохион байгуулж байна.

Аяллын алтан 10 дүрэмд:

1. Төлөвлөгөөтэй аялах

2. Орчныг бохирдуулахгүй

3. Ан амьтанг үргээхгүй

4. Түүхийн соёлыг хүндэтгэх

5. Шинэ зам гаргахгүй байх

6. Аюулгүй байдлыг хангах

7. Зөв дадлыг хэвшүүлэх

8. Бурууг таслан зогсоох

9. Эерэг үйлдэлд бусдыг уриалах

10. Чимээ шуугиан гаргахгүй байх


Холбоотой мэдээлэл

Comments are closed.