Г.Нарансолонго: Жүжигчин хүний мэдрэмж, сэтгэхүй, хурд, авьяас билэг бүх зүйл супер байлаа

Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны сүүлийн 10 дахь дугаар өчигдөр /2020.07.05/ үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Финалын шатны 10 дахь дугаарт жүжигчин Г.Эрхэмбаяр, аялагч Г.Ганхүү, жүжигчин О.Тэмүүжин , жүжигчин З.Онон нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдсөн юм.

Эдгээр дөрвөн оролцогчдоос өгөгдсөн нөхцөлд чадварлаг хувирч чадсан оролцогчоор МУСТА, жүжигчин О. Тэмүүжин тодорч , ялагчийн таван сая төгрөг, Samsung Galaxy A51 гар утсаар шагнуулсан юм.

Тэгвэл финалын шатны ялагчаар тодорсон МУСТА, жүжигчин О. Тэмүүжингийн гэргий МУСТА, жүжигчин Г.Нарансолонго нөхрийнхөө үзүүлсэн жүжиглэлтийн талаар цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Гэргий Г.Нарансолонго “Хайрдаа баяр хүргэе. Үнэхээр мундаг байлаа. Жүжигчин хүний мэдрэмж, сэтгэхүй, хурд, авьяас билэг бүх зүйл супер байлаа. Аргагүй л мэргэжилдээ эзэн болсон хүн гэдгээ харуулж чадлаа. Хамт оролцсон жүжигчиддээ бас халуун баяр хүргэе. Санал өгч мессеж илгээсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ халуун алга ташилт, урмын үгээр тэтгэгдэн байдаг билээ бид.” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.