Жүжигчин О. Тэмүүжин “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ.

Тэгвэл “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 10 дахь дугаар өчигдөр /2020.07.05/ 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө.

Финалын шатны 10 дахь дугаарт жүжигчин Г.Эрхэмбаяр, аялагч Г.Ганхүү, жүжигчин О.Тэмүүжин , жүжигчин З.Онон нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдсөн юм.

Тэднээс оногдсон дүрээ чадварлаг бүтээн, өгөгдсөн нөхцөлд хувирч чадсан оролцогчоор МУСТА, жүжигчин О. Тэмүүжин тодорч , ялагчийн таван сая төгрөг, Samsung Galaxy A51 гар утсаар шагнуулсан юм.

Жүжигчин О.Тэмүүжин өмнө нь “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн зургадугаар сарын 21-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон найм дахь дугаарт МУГЖ Л. Дэмидбаатар, дуучин С.Сэрчмаа нарын хамт оролцож шоуны найм дахь дугаарын ялагчаар тодорч цом, гурван сая төгрөгийн эзэн болсон юм. Ийнхүү хоёр дахь удаагаа ялагчаар тодорлоо.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …