Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас захидал илгээжээ

Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Улсын Их Хурлын даргаар сонгосон юм.

Ийнхүү түүнийг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.

ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын  төрийн зүтгэлтэн,  Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …