Ж.Батбаясгалан: Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гарга

Нийслэлийн албаныхан өнөөдөр Дэнжийн мянга, Ганц худаг орчмын үерийн далангийн нөхцөл байдлыг шалгаж ажиллалаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хот гэдэг маань өөрөө дүрэм, журамтай.

Үерийн далан сэтэлж, барилга байгууламж барих, зөвшөөрөлгүй газар буух зэрэг зөрчлүүд их гарч байна. Нэг айлын эрх ашгаас болж нийтээрээ үерт автдаг байж болохгүй. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд маань зөвшөөрөгдсөн газраа буух хэрэгтэй байна. Бие биенээ хүндэлж, хотынхоо дүрэм, журмыг барьж соёлтой байгаасай гэж хүсмээр байна” гэв.

“Ойрд хур бороо ихтэй байгаа учраас гэр хорооллын айл өрхүүд усанд өртөх өндөр эрсдэлтэй байна.

Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гаргаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлээд нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар зэрэг холбогдох байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлсэн юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.