Худалдааны газруудын 51.8 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэж байна

НМХГ-аас хүнсний худалдааны газруудад хүнсний чанар, эрүүл ахуй, хорио цээр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийт 388 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ. 

Шалгалтаар 160 аж ахуй нэгж байгууллага дунд эрсдэлтэй, 228 бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Мөн 2707 зөрчил илэрснээс 1935 буюу 71.4 хувийг арилгуулж, 1727 заалт бүхий 249 хугацаатай албан шаардлага, 123 албан даалгавар хүргүүллээ.  НИЙТ 97.350.0 /Ерэн долоон сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн шийтгэл ногдуулж, 173.100 /Нэг зуун далан гурван мянга нэг зуун/ төгрөгийн хууль бус орлого хурааж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан ажилласан байна.

Шалгалтаар 66 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 162 дээж авч лабораторид шинжилгээнд хамруулж, хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, муудсан, 10 нэр төрлийн 14 ширхэг, 12 л, 360 кг 1115.880 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Илэрсэн зөрчлийг дурьдвал:
1.Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:
• Шалгагдсан газруудын 217 газар буюу 58.3 хувь нь барилга, байгууламжийг худалдааны зориулалтаар өөрчлөн засварлахдаа зураг, төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй, зураг төсөлгүй, гадаад орчны зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангахаар зохион байгуулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, бүртгэл хөтлөлтийг хийж хэвшээгүй зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.
• 193 буюу 51.8 хувь нь хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, тээврийн хэрэгсэл болон тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжид ариутгал, халдваргүйжүүлэлтийн болон температурын бүртгэл хөтлөлтгүй
• 110 буюу 42.2 хувь нь бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодлын стандартын шаардлага болон савласан бүтээгдэхүүнийг дагалдах шошгын шаардлага хангуулаагүй худалдаанд гаргасан
• 149 буюу 40.8 хувь нь буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг хадгалах тусгай хаяг бүхий хэсэггүй, бүртгэл хөтөлдөггүй, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ дутуу, түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн болон мах, сүү, өндөг зэрэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хийж хэвшээгүй, дотоод хяналтыг тогтоож мөрдөж ажиллаагүй зөрчил илэрчээ.

Эх сурвалж: НМХГ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.