Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашин гардууллаа

Улаанбаатар хотын хэмжээнд хоногт зам, тээврийн ослын 300 орчим дуудлага бүртгэгддэг. Эдгээр дуудлагад 24 цагийн турш нэг дүүрэгт дунджаар 8-10 автомашин хүрч үйлчилдэг ажээ.

Өнгөрсөн гурван жилд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгсөн юм.

Тэгвэл энэ удаа дахин бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өглөө. Ийнхүү Тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2020 онд иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх ажилд найман тэрбум төгрөг төсөвлөсөн.

Ингэснээр ажил үүргээ шуурхай гүйцэтгэж, нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах чадавхыг бэхжүүлж өгч байна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва онцоллоо.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …