А.Амбасэлмаа: Өчигдөр 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх  мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “Долдугаар сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор авсан гурав, 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр хүний нэг нь тавдугаар сарын 28-нд ОХУ-аас ирсэн оюутан бол нөгөө нь ачааны машины орос жолооч.

Нийт батлагдсан 220 тохиолдлоос 179 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 41 хүний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 35, хүндэвтэр зургаа байгаа.

Өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.